Төмөр замын зарим үнэ тарифыг индексжүүлэн өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 6 дугаар хуралдаан өнөөдөр болж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11/2796 дугаартай албан бичгээр ирүүлсэн зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлтийг хэлэлцлээ. ШӨХТГ-аас судалгааг хийхдээ үнэ тарифын индексжүүлэлт хийх тээврийн бүлгүүдийн хувьд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох санал авч хийж гүйцэтгэлээ. Газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэхдээ нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй, иргэдийн амьжиргааны түвшинд хүндрэл учруулахгүй байх зорилгоор хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй хэвээр … Continue reading Төмөр замын зарим үнэ тарифыг индексжүүлэн өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө